Гадаадад суралцах зөвлөгөө

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (БЗМТ)-ийн ажилтнууд танд энэхүү “Дэлхийн Сургуулиуд Монголд-2020” онлайн боловсролын өдөрлөгт оролцогч сургуулиудад хэрхэн өргөдөл мэдүүлэх болон гадаадад суралцах шат дараалсан зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх болно. Та info@earcmn.org болон FB/EARCMongolia фейсбүүкээр холбогдон сонирхсон асуултаа асуугаарай.

Evently

Stay Connected & Follow us

Simply enter your keyword and we will help you find what you need.

What are you looking for?

Good things happen when you narrow your focus
Welcome to Conference

Write us on info@evently.com

Follow Us

Үүсгэн байгуулагдсан/Since

Канад

Улс/Country

Тэтгэлэг

Шууд холбогдох

2020.10.23-24-ний 18.00-22.00 цагийн хооронд Канадын ЭСЯамны ажилтантай онлайнаар /Zoom/ шууд холбогдож Канадад суралцах талаар сонирхсон асуултаа асуух боломжтой.

Танилцуулга товхимол/Viewbook (PDF file)

Канадын их дээд сургуулиудын 10% нь дэлхийд тэргүүлэгч 200 сургуулийн тоонд багтдаг.

Видео/Video

Study in Canada - A world of possibilities awaits

https://www.EduCanada.ca

EduCanada: Study in Canada .

✓ Их дээд сургуулийн 10,000 гаруй, коллежийн 8,000 гаруй хөтөлбөрийн дагуу англи, франц хэлээр сургалтаа явуулдаг 250 гаруй их дээд сургууль, коллежид суралцах боломжтой.

✓ Канадын их дээд сургуулиудын 10% нь дэлхийд тэргүүлэгч 200 сургуулийн тоонд багтдаг.

✓ Төгсөгчдийн ажил эрхлэлтээр тэргүүлдэг.

✓ Бакалавраас дээш зэрэг горилсон болон мэргэжлийн сургалтад сурах бол суралцах хугацаандаа долоо хоногт 20 цаг, төгссөний дараа 3 хүртэлх жил Канадад ажиллах боломжтой. 

ИХ ДЭЭД СУРГУУЛЬ 

✓ Бакалаврын сургалт: 3-4 жил

✓ Магистрын сургалт: 2 жил

✓ Докторын сургалт: 3 жилээс дээш

✓ Бүтэн цагаар болон хагас цагаар суралцах боломжтой

✓ Суралцахын зэрэгцээ ажлын дадлагатай болох хөтөлбөрүүд байдаг

✓ Канад улсын нийт судалгаа шинжилгээний ажлын 38%-г их дээд сургуулиуд удирдан хийдэг 

КОЛЛЕЖ, ПОЛИТЕХНИКИЙН СУРГУУЛИУД 

✓ Коллеж, институт, политехникийн сургуулиуд нь хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцэх чадвар олгоход чиглэсэн хөтөлбөрүүдийг санал болгодог

✓ Бакалаврын зэргээс гадна мэргэжлийн сертификат, диплом, их сургуультай хамтарсан бакалаврын зэрэг, цахим сургалт, эчнээ сургалт гэх мэт маш олон төрлийн хөтөлбөр санал болгодог

✓ Коллеж төгсөгчдийн 90 гаруй хувь нь сургууль төгссөнөөс хойш 6 сарын дотор ажилд ордог. 

СУРГАЛТЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ: 

✓ 6 сар болон түүнээс дээш хугацаагаар үргэлжлэх сургалтад хамрагдаж буй бол сургалтын виз мэдүүлэх ёстой.

Канадад суралцах виз мэдүүлэхийн тулд:

✓ Канадын итгэмжлэгдсэн сургуульд элсэх зөвшөөрөл авсан байх

✓ www.cic.gc.ca/english/study/study-institutions-list.asp холбоосоор орж итгэмжлэгдсэн сургуулиудын жагсаалттай танилцах боломжтой

✓ Сургалтын төлбөрөөс гадна өөрийн болон хамт явах гэр бүлийн гишүүдийн Канад руу явах, тэндээс буцаж ирэх, тэнд амьдрах зардлыг төлөх санхүүгийн чадвартай гэдгээ нотлох

✓ Гэмт хэрэгт холбогдож байгаагүй

✓ Эрүүл байх, шаардлагатай бол эмнэлгийн бүрэн үзлэгт орж үүнийгээ батлах 

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ 

КАНАДАД СУРАЛЦАХ ТАЛААР ҮНДСЭН ХӨТӨЧ www.EduCanada.ca Сонирхсон хөтөлбөрөө олох, үнэ зардлаа тооцох, сургалтын визийн талаарх мэдээлэл агуулсан бөгөөд сургуулиудын цахим хуудсууд руу хөтлөх холбоосуудтай. 

КАНАДЫН ЦАГААЧЛАЛ, ИРГЭНШЛИЙН ЯАМ www.cic.gc.ca Сургалтын визийн зөвшөөрөл, сурч байх үедээ болон төгссөний дараа ажил эрхлэх, цагаачлах боломжийн талаар мэдээллийг агуулсан. 

ОЛОН УЛСАД ОЛГОСОН ЗЭРЭГ, ДИПЛОМЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ www.cicic.ca Канадын муж, газар нутгийн зөвшөөрөл бүхий их дээд сургууль, коллеж, сургуулиудыг нэгтгэсэн албан ёсны цахим эх сурвалж. Гадаад улсад олгосон зэрэг, дипломын чанарын үнэлгээ, зэргийн дүйцэлийн талаар мэдээлэл агуулсан. 

КАНАДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУД www.univcan.ca Канадын олон нийтийн болон ашгийн төлөө бус хувийн их дээд сургууль, дээд сургуулийн боловсрол олгодог коллежуудыг Канадад болон олон улсад төлөөлдөг. 

ФРАНЦ ХЭЛЭЭР СУРГАЛТАА ЯВУУЛДАГ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖУУДЫН НИЙГЭМЛЭГ www.acufc.ca Канад Улсад франц хэлээр сургалт, судалгаа явуулдаг 20 их дээд сургууль, коллежуудыг нэгтгэдэг. 

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД www.scholarships.gc.ca 

КОЛЛЕЖ, ПОЛИТЕХНИКУУД www.collegesinstitutes.ca www.polytechnicscanada.ca www.collegesontario.org 

ФРАНЦ ХЭЛТЭЙ КЭБЕК МУЖИЙН КОЛЛЕЖУУД www.fedecegeps.qc.ca 

КАНАДЫН ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭН АВАХ ТӨВ www.vfsglobal.com/canada/mongolia +976 – 76780924 Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам: ulaan@international.gc.ca Утас: 976-11-332500

Түгээмэл хөтөлбөр

  • Хэрэглээний бүтээлч урлаг
  • ХАА ба газар тариалангийн хүнс
  • Нисэх
  • Бизнес судлал
  • Өргөн нэвтрүүлэг ба сэтгүүл зүй
  • Эрүүл мэндийн шинжлэх ухаан
  • Хоолны урлаг ба шим тэжээл
  • Дижитал медиа болон анимэйшн
  • Бага насын боловсрол
  • Инженер технологи
  • Хүрээлэн буй орчин ба байгалийн нөөц
  • Үйлвэрлэлийн боловсрол ба ур чадварын мэргэжил
  • Мэдээллийн технологи
  • Нийгмийн үйлчилгээ
  • Аялал жуулчлал ба зочлох үйлчилгээ
  • гэх мэтчилэн….

Popular programs

  • Applied and creative arts 
  • Agriculture and agri-food 
  • Aviation and aerospace 
  • Business studies 
  • Broadcasting and journalism
  • Health sciences 
  • Culinary arts and nutrition 
  • Digital media and animation 
  • Early childhood education 
  • Engineering technology 
  • Environment and natural resources 
  • Industrial education/skilled trades 
  • Information technology 
  • Social services 
  •  Tourism and hospitality
  • And much more…

Олгож буй зэрэг

  • Бакалавр
  • Магистр
  • MBA
  • Доктор

Degree

  • Bachelor’s
  • Master’s
  • MBA
  • Doctoral

ИЛТГЭЛ/PRESENTATION

10/23/2020, Баасан,  Лекц танхим – 2
21.00-21.30 (УБ цагаар) Канадад суралцацгаая 

Илтгэгч: М.Баттуяа, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

—————————————————————-
10/23/2020, Friday,  Lecture room – 2
21.00-21.30 (UB time) Study in Canada
Presenter: M.Battuya, The Embassy of Canada to Mongolia

 

Тэтгэлэг/Scholarship .

Канад улс нь хүмүүсийн хоорондын ойлголцлыг бэхжүүлэх, дэлхийн иргэд, удирдагчдыг хөгжүүлэх, улс үндэстний хөгжилд хувь нэмэр оруулах олон улсын судалгаа, шинжилгээг хөгжүүлэх үүрэгтэй. Канадын коллеж, их дээд сургуульд суралцах, судалгаа хийх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл scholarships.gc.ca хаягаар зочилно уу.
Вэбсайтын РСС мэдээний хуудсанд бүртгүүлж, тэтгэлэгт хамрагдах боломжийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг цаг тухайд нь аваарай.
• Канадын Засгийн газар
• Канадын муж
• Канадын санхүүжүүлттэй агентлагууд
• Гадаадын засгийн газар болон Америкийн мужуудын байгууллага.
Дэлгэрэнгүй мэдээллийг ``Канад улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүд`` товхимлоос авна уу
Canada is committed to fostering international study and research partnerships that build understanding among peoples, develop global citizens and leaders, and contribute to the development of nations. Visit scholarships.gc.ca for information about scholarship opportunities to undertake study, research or professional development at a Canadian college or university.
Subscribe to the website’s RSS news feed for up to date information on the latest scholarship opportunities offered by:
• the Government of Canada;
• Canadian provinces and territories;
• Canadian funding agencies;
• foreign governments; and
• the Organization of American States.
For more information to please read the ``Scholarship Programs for Study in Canada`` brochure

Сургуулийн амьдрал

Зураг .

Сургуулийн амьдрал

Видео .

Study in Canada - A world of possibilities awaits

Холбогдох хаяг: .

Ulaan@international.gc.ca
Канадад суралцах талаар албан ёсны хуудас: www.EduCanada.ca
Олон улсад олгосон зэрэг, дипломын талаарх мэдээллийн Канад төв: www.cicic.ca
Канадын цагаачлал, дүрвэгсэд болоод иргэншлийн яам: www.canada.ca/en/immigration-refugee-citizenship.html